Хулс модны урган нь тууштай байхын тухайд тохирсон жишээ юм. Хятад хүмүүс хулс модыг тарихдаа эхлээд үрийг газарт булан усалж борддог. Эхний жил үрэнд ямар нэг өөрчлөлт гарахгүй. Үрийг дахин услаж бордоно. Хоёр дахь жилдээ ч хөрсөн дээр ил нахиалж гөлөглөхгүй.Дахиад гурав дахь, дөрөв дэх жил ч урд жилүүдийн адил хулсны үрийг усалж бордсоор л байдаг. Гэвч зөрүүд хулс бас л нахиалдаггүй.
Хятад хүмүүс их тэвчээртэйгээр 5 дахь жилдээ ч усалж бордсон хэвээр байдаг бөгөөд арай гэж 5 дахь жилийнхээ сүүлээр хулс мод соёолж зургаан долоо хоногийн богино хугацаанд ойролцоогоор 27 м өндөр болдог. Хүний толгойд хамгийн түрүүнд урган гарч ирдэг асуулт бол “Хулс мод зургаан долоо хоногийн дотор уу, эсвэл 5 жилийн дотор 27 м өндөр болсон уу? юм.
Энэ асуултын хариулт нь мэдээж 5 жилийн дотор. Маш их тэвчээр, цөхрөлтгүй хүлээсний эцэст хулсыг 5 жилийн турш усалж бордоогүй бол хулс ургах нь бүү хэл нахиалах тухай ч ярихын хэрэггүй.
Амжилтын зарчмууд нь маш энгийн. Хэсэг хугацаанд хөдөлмөрлөж бас нэг хэсэг хугацаанд тэсвэртэй хүлээх хэрэгтэй. Үргэлж итгэлтэй байж хэзээ ч бүү бууж өг.
Thursday, November 19, 2009
Subscribe to:
Posts (Atom)